Мэдээ, мэдээлэл
Dec 11, 2024, 3:46 PM
Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “ОЛОН УЛСЫН ТҮҮХЧ ЭРДЭМТДИЙН СИМПОЗИУМ”амжилттай өндөрлөлөө.
Монголчуудын Япон руу хийсэн довтолгооны талаарх түүхэн үнэн болон Такашима арлын далайн гүний археологийн судалгаа ба олдворуудын талаар түүхч эрдэмтдийн санал бодол, судалгааг олон нийтэд хүргэхийг хүсэж байсан юм.
Dec 11, 2024, 3:07 PM
2024 оны 11-р сарын 4-нд Япон улсын Фүкүока хот дахь Иймори сүмд хоёр орны морьт харваачдын үзүүлбэрийг амжилттай зохион байгууллаа. Монголоос Цогтхүү ахлагчтай "Хан Монгол" морьт харваачдын холбооноос 4 морьтон ирж оролцлоо. Үзэгчид Япон Ябусамэгийн (морьт харваа) үзэсгэлэнтэй байдал, Монгол морьт харваачдын хурдыг шимтэн үзэж гайхширч байлаа.
Dec 11, 2024, 2:06 PM
2024 оны 10-р сарын 20-д Фүкүока хотын Момижихачимангү сүмтэй хамтран зохион байгуулсан “Энх тайваны төлөө мөргөл” д Монголоос Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж, Хамарын хийдийн Ecдүгээр ноён хутагт О.Данзанлувсантүдэв, Дарханы хийдийн хамба лам О.Баярсайхан нар бусад лам, дэмжигч, сүсэгтэнгүүдийн хамтаар ирж оролцлоо. Мөргөлийн үеэр Гэнко сүмд Хубилай хааны 750 жилд зориулан дурсгалын чулуун хөшөө “Ишикава Кэнсэцү” компанийн дэд захирал Ишикава Юүкийн санаачлаагаар сүндэрлэн бослоо.
Aug 20, 2024, 3:12 PM
2024 он нь Монгол-Японы хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны
50 жилийн ой болон Хубилай хаан Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн ой болж байгаагаараа онцлог жил болж байна. Монгол-Японы соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд Фукүока дахь Монгол улсын Өргөмжит консулын газар Хубилай хааны Япон рүү хийсэн довтолгооны дараах 750 жилийн ойн арга хэмжээг санаачлан, төлөвлөн ажиллаж байна.
Nov 28, 2023, 9:57 PM
Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2023 оны 11-р сарын 26 болон 27-ны өдрүүдэд Кюүшү аралын Фүкүокад мужид айлчиллаа. Айчлалын үеэр Фүкүока мужийн орлогч захирагч Омагари Акиетэй уулзаж ярилцлаа.
Nov 15, 2023, 2:36 PM
Ирэх жил Хубилай хааны довтолгооны дараахь 750 жил тохионо. Хубилай хааны довтолгоонд анхлан өртсөн арал болох Цушимагын Комодахама сүмд (Ахлах тахилч: Масажи Шарикура) 2023 оны 11-р сарын 12-нд амь үрэгдсэн цэрэг эрсийн сүнс амирлуулах ёслол болж өргөмжит консул Ш. Алтан-Эрдэнэ уригдан оролцлоо. Нутгийн иргэд тус үйлийг жил болгон хийж ирсэн ба коронагын улмаас 4 жил завсарлаад энэ жилээс дахин хийж эхэлж байгаа юм.
Oct 24, 2023, 12:11 PM
2023 оны 10-р сарын 22-нд Фүкүока хотын Гококү сүмд чөлөөлөх дайны үер олзлогдсон цэргүүдэд хүндэтгэл үзүүлж Монгол болон Сибирд олзонд байсан гурван эрхэмийн олзонд өнгөрүүлсэн амьдралын тухай яриаг нь сонслоо.
Jun 30, 2023, 10:18 PM
AEON Кюүшү-гийн борлуулалт хариуцсан Ерөнхий захирал Кавамура Тайхей, захирлын албаны газрын харилцаа хариуцсан хэлтсийн дарга Куратоми Наоя нартай уулзаж монголын дэлгүүр супермаркет эрхлэгчид болон ажилчдад AEON-ны үйл ажиллагаатай танилцуулах аялал сургалт зохион байгуулах талаар хэлцэлд хүрлээ. Энэ аялалыг монгол талаас “Japan Guide Service” компанитай хамтран хийх боллоо.
Jun 16, 2023, 6:58 PM
Panasonic System Design компаны ерөнхий захирал Ивасаки Сатоши болон хүний нөөцийн албаны захирал Озаки Такуми нар Юань гүрний 1274 оны дайралтын дараа баригдсан цайзны Имазу дахь хэсэгтэй танилцаж Итошима арлын Монгол ууланд гарлаа. Panasonic System Design компани Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит консулын үйл ажиллагааг байнга дэмжиж тусалж ирсэнд гүнээ талархаж байна
Mar 11, 2023, 2:18 PM
2023 оны 3-р сарын 2-д монголын 12 явган алхагч Фүкүока хотын Нишиурад байрлах Монгол уулын оройд сэргээн засварлан босгосон хөшөө хүртэл алхалт хийнгээ 1276 онд Камакурагийн тушаалаар барьсан ханын үлдэгдэлийг харж сонирхолоо.