Panasonic System Design компаны ерөнхий захирал Ивасаки болон хүний нөөцийн албаны захирал Очаки нар Юань гүрний 1274 оны дайралтын дараа баригдсан цайзны Имазу дахь хэсэгтэй танилцаж Итошима арлын Монгол ууланд гарлаа. Panasonic System Design компани Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит консулын үйл ажиллагааг байнга дэмжиж тусалж ирсэнд гүнээ талархаж байна. 

Энэ дашрамд та бүхэнд Генкоборуй хэмээн япон хэлнээ нэрлэгдэх монголын түрэмгийллээс хамгаалах цайзны тухай сонирхуульяа. 1274 онд болсон Хубилай хааны анхны дайралт болох Бун-Эй но эки тулалдааны дараа Камакура 1276 оны 3 сараас эхлэн хагас жил орчим хугацаанд Японы өнцөг булан бүрээс ирсэн цэргүүдэд чулуун цайз иргэдийн татвараар бариулсан. 

Цайз нь уртаараа 20 км, өндрөөрөө 2 м гаруй, өргөнөөрөө 2 м гаруй байсан ба Фүкүока хотын Ниши дүүргийн Имазугаас Хигаши дүүргийн Каши хүртэл баригджээ. Цайз нь ерөнхийдөө гадуураа том чулуутай, дотроо жижиг чулуу, элс, шавар, боржигин чулуунуудаар дүүрэгдсэн байсан ба далай руу харсан тал нь эгц шулуун, их газар руу харсан тал нь налуу байдлаар хийгдсэн байсан ч тухайн газрын цайзны чулуу, элс, боржигин чулуу гэх мэтийн орц найрлага өөр өөр байсан байна. Тухайлбал Имазугын цайз нь баруун талаараа Кошидаке уулын бэлээс зүүн талаараа Бишамон уулын бэл  хүртэл далайн эргийн элсэн манхан дээр 3 км орчим үргэлжилдэг. Энд баригдсан цайзны хоёр хэсгийг 1913 онд малтаж олсон бөгөөд 1969 онд бүрэн хэмжээний малтлагыг хийж дуусгасан байна. 

Цайзыг далай руу харсан элсэн манхануудын налуу гадаргуу дээр 3м өндөртэй, дээд талдаа 2м өргөн, доод талдаа 3м өргөнтэй трапец хэлбэртэй, доторыг нь элсээр дүүргэж барьсан байна. Барилгын ажилд шавар ашиглаагүй. Цайзын чулуун материал нь ихэвчлэн баруун талаараа Кошидаке уулын боржигин чулуу, зүүн талаараа Бишамон уулын базальтаар хийгдсэн нь 3 км энэхүү цайзны хэсгийг хариуцаж барьсан Хюга муж болон Осуми муж хоёрын хоорондох ялгааг харуулж байна. 

Одоогоор нарсан төгөлийн 200 орчим метр талбайг сэргээн засварласан тул очиж үзэх бүрэн боломжтой.

IMG_8489.JPGЗүүн гар талаас Panasonic System Design компаний хүний нөөцийн албаны захирал Озаки Такуми, Panasonic System Design компаны ерөнхий захирал Ивасаки Сатоши, Фүкүока дахь Монгол улсын Өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ

Pana 3.png

 

Imazu 3.jpeg

Имазугын цайзны үлдэгдэл

​​​​​​​元寇防塁.jpeg