AEON Кюүшү-гийн борлуулалт хариуцсан Ерөнхий захирал Кавамура Тайхей, захирлын албаны газрын харилцаа хариуцсан хэлтсийн дарга Куратоми Наоя нартай уулзаж монголын дэлгүүр супермаркет эрхлэгчид болон ажилчдад AEON-ны үйл ажиллагаатай танилцуулах аялал сургалт зохион байгуулах талаар хэлцэлд хүрлээ. Энэ аялалыг монгол талаас “Japan Guide Service” компанитай хамтран хийх болсон ба дэлгүүр супермакетын салбарынхан энэхүү сургалт аялалд хамрагдахыг хүсвэл доорхи линк руу орж холбогдоорой. 

Web:https://japanguide.mn

TEL:9905-7125, 9110-6861, 8010-3508

Email:contact@japanguide.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, Их тойруу-60, БДТТөв, 6 давхар , 606 тоот

AEON компаний талаар товч тайлбар хүргэе. AEON компаний суурь 1758 онд Японы Мие мужийн Ёккаичи хот дахь худалдаачин Шинохараягаар (1887 онд Окадая нэртэй болсон) тавигдсан ба 1969 онд Окадая нь Футаги болон Широтой нийлж Jusco хэмээх нэртэй компани үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм. JUSCO гэдэг “Japan United Stores COmpany” гэсэн үгнүүдийн эхний үсгүүд юм. Jusco компани нь орон нутгийнханы бизнесийг дэмжсэнээр тогтвортой хөгжилд хүрнэ гэсэн зорилготойгоор япон орон даяар өөрийн сүлжээ дэлгүүрүүдийг амжилттай нээж ажиллуулж байгаад 2001 онд компанийхаа нэрийг AEON болгосон түүхтэй. AEON гэдэг нь латинаар  eternity буюу үүрд мөнх гэсэн утгыг илэрхийлдэг. 2023 оны 6 сарын байдлаар AEON компани 570,000 ажилчидтай, 17,817 дэлгүүртэй, дэлхийн 14 оронд (India, Myanmar, Laos, Vietnam, China, Korea, Thailand, Malayasia, Cambodia, Singapore, the Philippines, Indonesia болон Australia) үйл ажиллагагаа явуулж байна. 

AEON компаний баримталдаг 3 гол зарчим нь

1. PEACE – үйл ажиллагааны хөгжил дэвшилтээр дамжуулан энх тайван, амар амгаланг бий болгох

2. PEOPLE - хувь хүний нэр хүнд, орон зайг хүндэтгэсэн хувийн харилцааг эрхэмлэх 

3.  COMMUNITY – орон нутгийн иргэд, байгуулагагуудтай хамтран ажиллаж харилцаа холбоогоо бэхжүүлж явах юм 

IMG_8499.JPG

Зүүн талаас AEON Кюүшү-гийн захирлын албаны газрын харилцаа хариуцсан хэлтсийн дарга Куратоми Наоя, борлуулалт хариуцсан Ерөнхий захирал Кавамура Тайхей болон Фүкүока хот дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ш. Алтан-Эрдэнэ