2024 оны 10-р сарын 20-д Фүкүока хотын Момижихачимангү сүмд зохион байгуулсан “Энх тайваны төлөө мөргөл” д Нанзоин сүм, Райзансенножи сүмийн хамба лам нар болон Монголоос Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж, Хамарын хийдийн Ecдүгээр ноён хутагт О.Данзанлувсантүдэв, Дарханы хийдийн хамба лам О.Баярсайхан нар бусад лам, дэмжигч, сүсэгтэнгүүдийн хамтаар ирж оролцлоо. Мөргөлийн үеэр Гэнко сүмд Хубилай хааны 750 жилд зориулан дурсгалын чулуун хөшөө “Ишикава Кэнсэцү” компанийн дэд захирал Ишикава Юүкийн санаачлаагаар сүндэрлэн бослоо. 

Данзанравжаа Музейн захирал А. Алтан-Очир 5-р Ноён хутагт Данзанравжаагийн эд өлгийн зүйлсээр зурагт музей, Кобаяши зураачийн уран зургийн үзэсгэлэн гарч Кюүшүд амьдарч буй монголчууд болон арга хэмжээнд оролцсон япончуудын мэлмийг баярлууллаа.

2024 оны 10-р сарын 21-нд Хубилай хааны довтолгооны үеэр асар их өртсөн Цушима, Ики арлуудад очиж тус арлуудын гол сүмийн хамба лам нартай мөн хамтарсан мөргөл хийлээ. Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхан тэргүүтэй монгол лам нар болон иргэд тус арлуудад зочилсон нь анхных юм. Цушима, Ики арлын хотын дарга болон иргэд халуун дотноор хүлээн авлаа. Ики арлын Мороцу каннон гэдэг газар Монголчуудын довтолгооны дараах 750 жилийн ойд зориулсан хамтын билэгдэлийн хаалга бий боллоо.  

Энэхүү хамтарсан мөргөл Хубилай хааны довтолгооны үеэрх нас барагсдад хүндэтгэл үзүүлэхээс гадна энх тайваны ач холбогдлыг дэлхий нийтэд түгээхэд оршиж байсан юм. 

Тус арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон Та бүхэнд гүн талархал илэрхийлье. 

集合写真.jpg

字幕式.jpg

114.JPG

216.JPG

231.JPG

257.JPG

249.JPG

Дулан Накамура .jpg

088.JPG

030.JPG

010.JPG

IMG_7523.JPG

IMG_7565.JPG