Мэдээ, мэдээлэл
МОНГОЛЫН ЯВГАН АЛХАГЧИД
2023 оны 3-р сарын 2-д монголын 12 явган алхагч Фүкүока хотын Нишиурад байрлах Монгол уулын оройд сэргээн засварлан босгосон хөшөө хүртэл алхалт хийнгээ 1276 онд Камакурагийн тушаалаар барьсан ханын үлдэгдэлийг үзэж сонирхолоо. Хөшөөг 2005 оны газар хөдлөлтийн улмаас унасан байсныг сэргээсэнтэй танилцаж хүндэтгэл үзүүллээ.
ЭДИЙН ЗАСАГЧ, НИЙТЛЭЛЧ DEFACTO Д.ЖАРГАЛСАЙХАН ФУКУОКАД ЗОЧИЛЛОО
Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан Монголоос ирж Мацуура хотын Өв соёлын төв дэхь Хубилай хааны цэргийн хэрэгсэл болон усан онгоцны олдбортой танилцаж Ниши дүүргийн баруун үзүүрт сүндэрлэх Монгол уулын орой дээрхи монголчуудын довтлогооны үед амь үрэгдсэн монгол, хятад, солонгос, зурчид болон япон цэргүүдийн сүнсийг даатгах, амирлуулах үүднээс нутгийн цулуучид болон ард түмэн 1895 онд барьсан чулуун хөшөөг 2005 оны газар хөдлөлтийн улмаас унасан байсныг сэргээсэнтэй танилцаж хүндэтгэл үзүүллээ.
Кюшү Окинава мужид сурч амьдарч буй монгол иргэдийн бүртгэл
Япон Улсын Кюшү Окинава мужид амьдарч буй Монгол иргэдийн анхны бүртгэл 2019 оны 4-р сарын 3-с мөн оны 5-р сарын 31 хүртэл явагдлаа. Нийт 166 иргэн бүртгэлд хамрагдсанаас 85 нь эмэгтэй, 81 нь эрэгтэй байлаа. Бүртгэлийн нэгтгэсэн үр дүнг эндээс харна уу.
Шинээр ирж буй иргэд доорхи линкэд байршуулсан формод бүртгүүлээрэй.
【2022 Монгол иргэдийн бүртгэл】
Фукуока дахь өргөмжит консулын мэндчилгээ
Япон Улсын Фукуока хотод амьдран суудаг миний бие Монгол Улсын Өргөмжит консул хэмээх энэ нэр төртэй бөгөөд чухал албыг хүлээн авч байна.
Анх удаа Монгол хүн Япон улсад өргөмжит консул болж байгаа бөгөөд инженер мэргэжилтэй миний бие хоёр орны гүүр болон ажиллаж хоёр орны эдийн засгийн өсөлт хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө чармайн ажиллах болно.
Эх орныхоо итгэл найдварыг алдалгүй, өөрийн бүхийл хүч чадлыг дайчлан Япон оронтой найрсаг харилцаатай байх үйлсэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно.
Япон Монгол хоёр улс чухал түншүүд ба Азийн бүс нутаг дахь энх тайваны байдалд чухал үүрэгтэй . Үүний илрэл нь 2016 онд байгуулагдсан Эдийн Засгийн Түншлэлийн гэрээ юм.
Өөрийн харьяалалын Кюшү, Окинава мужуудад хоёр улсын найрсаг харилцааг улам зузаатгахын төлөө хоёр орны холбогдолтой үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, байгууллагатай нягт холбоо тогтоож гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, спорт, технологийн салбарт харилцан итгэлцлэлийг зузаатгахын төлөө ажиллах болно.
Монгол Улсын Өргөмжит консул
Шийтэв овогтой Алтан-Эрдэнэ