Өргөмжит консулын үйл ажиллагаа

1.Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах

☆ Баривчлан саатуулах, цагдан хорих болон шүүн таслах ажиллагаанд хариу арга хэмжээ авах

☆ Эрхийг хамгаалах, эрхийг сэргээлгэхэд шаардлагатай арга хэмжээ авах

☆ Урт хугацаанд хоригдож буй иргэний захидалыг дамжуулах гэх мэтээр гэр бүлийнхэнтэй нь холбож өгөх

☆ Иргэн нас барахад арга хэмжээ авах, нас барсан хүний өв хөрөнгийг хамгаалах

☆ Насанд хүрээгүй иргэнээ хамгаалах

☆ Байгалийн гамшиг, аюул тохиолдоход арга хэмжээ авах

☆ Иргэн хүнд өвчин тусах, мэс засалд орох болон зам тээврийн аваар осолд орох үед арга хэмжээ авах

2. Монгол улсыг таниулан сурталчлах

☆ Монгол орны тухай ойлголтыг дээшлүүлэх үүднээс лекц яриа зохион байгуулах

☆ Хоёр улсын соёл, спортын салбар дахь солилцоог гүнзгийрүүлэх

☆ Хоёр улсын соёл, заншил болон бусад зүйлс дэхь иргэдийн сонирхолыг гүнзгийрүүлэх үүднээс хоёр улсын иргэдийн харилцан аялах боломжийг 

   бүрдүүлж, аялал жуулчлын тухай мэдээллээр тасралтгүй хангах

3.    Монгол Япон улсын хоорондын харилцааний цар хүрээг улам өргөжүүлэх

☆ Эдийн засаг, гадаад худалдааг улам өргөжүүлэх  (монголын малын гаралтай бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, Японы зах зээлд нэвтрэн

 ороход нь туслах замаар хоёр орны үйдвэрлэгчдийн эрэлт нийлүүлэлтийг тааруулахад нь туслах )

☆ Монголын  улсын дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих(монголын үйлдвэрлэлийн чадал, чанарыг нь дээшлүүлэх үүднээс Японы техник технологийг

 нэвтрүүлэх явдалыг дэмжиж хоёр орны харьяалагдах албан байгуулага, компаниудын харилцааг зузаатгахад дэмжлэх үзүүлэх)
  
4. Боловсрол, дадлагажигч болон сургалт

☆ Салбар салбаруудын шинийг санаачлагч инженерүүдийг Япон Монголын хамтарсан судалгаа болон дадлагад хамруулах нөхцөлийг бүрдүүлэх

 явдалыг дэмжих. Үйлдвэрлэл, сургалт, менежмент гэсэн гурвалсан холбоог хүчтэй болгож монголын залуусын гэрэлт ирээдүйг бүтээх үйлсийг

 дэмжих

☆ Японы зах зээлд гарах хүсэлтэй монголын компаниудыг дэмжих. Японы хууль тогтоомж болон бусад зүйлсийн талаар зөвлөлгөө өгч хамтрагч болох

Итгэмжлэлийн цахим үйлчилгээ

2022 оны 12-р сараас итгэмжлэлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн тул дарааллыг хүргэе. 

ИТГЭМЖЛЭЛИЙГ ЦАХИМААР ҮЙЛДЭХ ДАРААЛАЛ


1. БҮРТГҮҮЛЭХ

https://e.notary.mn/consul/register сайт руу нэвтэрч өөрийн нэр дээр хаяг нээн бүртгүүлнэ. Бүртгэлийг өөрийн емейл хаягаар компьютер болон гар утаснаас хийнэ.


2. МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ

https://e.notary.mn/consul/login сайт руу БҮРТГҮҮЛЭХ алхамд хэрэглэсэн емейл хаягаар илгээгдэн ирсэн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрэн орж мэдээллээ оруулна.

Мэдээлэл оруулахдаа анхаарах зүйлс:
Японд оршин суугаа хаягаа ЗААВАЛ криллээр галиглаж бичнэ Итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 1 сараас 3 жил хүртэл байх боломжтой. Хугацааг сонгохдоо анхаарна.

3. QR КОД ХҮЛЭЭН АВАХ
Мэдээллийг бөглөж дуусаад "ХЯНУУЛАХ" товчийг дарсанаар мэдээлэл ЭСЯ-руу илгээгдэж баталгаажина. Элчин сайдын яамнаас бүртгүүлсэн емейл руу хянагдсаныг батласан тухай емейл илгээгдэнэ. 

Таны нотариатын хаягны "МИНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ" цэсэнд "QR код"-той итгэмжлэл очно. Хэрэв Итгэмжлэл буцаагдсан төлөвт шилжсэн тухай тайлбартай цахим шуудан ирвэл Та "Миний үйлчилгээ"-рүүгээ дахин орж "ЗАСАХ" үйлдэл хийн дахин "ХЯНУУЛАХ" дарж ирүүлнэ. 


4. ТУС ӨРГӨМЖИТ КОНСУЛД МАТЕРИАЛ БАТАЛГААЖУУЛАХ
Итгэмжлэлийг тус өргөмжит консулд ирж баталгаажуулахдаа доорхи материалыг өөрийн биеэр авчирна. Үүнд:


a. https://e.notary.mn/consul/login д хянагдсан QR кодтой итгэмжлэлийг хэвлэж гарын үсэг зурсан хэлбэр 
b. Өөрийн иргэний үнэмлэх /эсвэл гадаад паспорт/-ийн хуулбар
c. Төлбөрийн баримт. Нэг итгэмжлэлийн төлбөр 1,450 иен ба доорхи дансанд шилжүүлсэн байна.


ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia

Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:


駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

Анхаарах зүйл:  Өргөмжит консулын газар ирэхдээ емейл болон утсаар холбоо барьж цаг авч цагтаа ирнэ. Товлосон цагаасаа 30 мин хоцорбол дараа дахин цаг авч ирнэ.

18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс эцэг, эх нь төлөөлж бичихдээ хүүхдийн овог, нэр, регистрийг хамтад нь итгэмжлэлээр олгож буй бүрэн эрх дэх сонголтуудаас "БУСАД" гэдэг төрөл сонгоод бичиж оруулах. Хүүхдийн мэдээллийг "Төлөөлүүлэгч" хэсэгт бичихгүй. 


5. ИТГЭМЖЛЭЛ БАТАЛГААЖИХ
Тус өргөмжит консул итгэмжлэлийн материалыг хүлээн аван баталгаажуулаад Токио дахь Элчин Сайдын Яамны консулын алба руу шуудангаар илгээнэ.

Токио дахь Элчин Сайдын Яамны консулын алба материалыг хүлээн аваад ажлын 1 (нэг)  өдрийн дотор итгэмжлэлийг баталгаажуулж бүртгүүлсэн емейл руу баталгаажсан тухай мэдээлэл хүргэнэ.

6. ИТГЭМЖЛЭЛИЙГ МОНГОЛД ХҮЛЭЭН АВАХ
Токио дахь Элчин Сайдын Яамны консулын албанаас итгэжлэл баталгаажсан емейл хүлээн аваад итгэмжлэгдэгчдээ QR код-оо илгээнэ.
Итгэмжлэгдэгч иргэний үнэмлэхээ үзүүлэн дурын нотариатчаас итгэмжлэлийг QR кодоор хүлээн авна.


ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ ИРГЭНД ГАРГАХ ИТГЭМЖЛЭЛ

Гадаадын иргэд итгэмжлэлээ өөрийн эх хэл дээрээ бичиж, монгол хэл дээрх орчуулгын хамт урьдчилан бэлтгэж өөрийн биеэр авч ирнэ. ЭСЯ-наас “QR код” үүсгэж тухайн маягт дээр иргэн гарын үсэг зурснаар Монголд нотариатаас авах боломжтой. Гадаадын иргэд цахим нотариатын сайтад бүртгэл үүсгэхгүй, хавсралт дахь жишиг загварын дагуу итгэмжлэл үйлдэнэ.

Жич: итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч хоёр нь оршин суугаа гэрийн хаяг, гар утас, гадаадын иргэн бол паспортын дугаар, Монгол Улсын иргэн бол регистрийн дугаарыг заавал тусгасан байх ёстойг анхаарна уу. 

- Итгэмжлэлийн формат татах бол энд дарна уу

ИТГЭМЖЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АНХААРАХ ЗҮЙЛС:
• Итгэмжлэгч болон итгэмжлэгдэгчийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын хугацаа хүчинтэй байх
• 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс төлөөлж итгэмжлэл бичихэд төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний хуулбарыг авсан байх
• Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг бэлдсэн байх

Холбоос

Хүүхдийн монгол улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам

- ХХБ-ны итгэмжлэлийн загвар татах бол энд дарна уу

- Хаан банкны итгэмжлэлийн загвар татах бол энд дарна уу

 

ИТГЭМЖЛЭЛИЙН ЖИШЭЭНҮҮД

1. Байр, орон сууц, хашаа байшин, газар захиран зарцуулах итгэмжлэл

2. Хадгаламж захиран зарцуулах, банкны үйлчилгээ авах итгэмжлэл

3. Насанд хүрээгүй хүүхдийг хүнд даалгаж улсын хилээр нэвтрүүлэх итгэмжлэл

4. Шинээр төрсөн хүүхдэд гадаад паспорт олгохыг хүсэх итгэмжлэл

5. Төрөөс олгох хүүхдийн мөнгө олгохыг хүсэх итгэмжлэл

 

ЦАХИМ ИТГЭМЖЛЭЛИЙН ТАЛААР ВИДЕОГ энд дарж харна уу

 

Иргэний шинэчлэсэн бүртгэл, иргэний үнэмлэх

Иргэний үнэмлэхнийхээ хугацааг сунгуулахдаа Токио дахь Элчин Сайдын Яам болон Осака дахь Ерөнхий Консулын газарт өөрийн биеэр очиж хийлгүүлнэ. Тус өргөмжит консулын газарт хийгдэхгүй болно.

Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа бүртгүүлж буй 16 насанд хүрсэн иргэн болон 25, 45 насанд хүрсэн иргэн дээрхи хоёр газар өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана.

1. 16 нас хүрч, иргэний үнэмлэх анх удаа авч буй иргэн дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

- Төрсний гэрчилгээний хуулбар

- Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар

- Бүртгэлийн анкет ЭСЯ дээр ирж бөглөх

- Иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа бүртгүүлэх төлбөр 2175 иен шилжүүлсэн баримт

 

2. 25, 45 нас хүрээд иргэний үнэмлэхнийхээ хугацааг сунгуулахад дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

- Иргэний үнэмлэхний хуулбар /хаяж, гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхний лавлагаа/

- Бүртгэлийн анкет ЭСЯ дээр ирж бөглөх

- Иргэний цахим үнэмлэхний төлбөр 1450 иен шилжүүлсэн баримт

Санамж: 

Иргэний үнэмлэх дээрх оршин суугаа хаяг нь хамгийн сүүлд бүртгэлтэй хаягаас өөр тохиолдолд хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн бичиг эсвэл оршин суугаа хаягийн тодорхойлолт авч ирнэ үү. Буруу хаяг дээр мэдээллээ өгсөн тохиолдолд иргэн өөрөө Монгол дахь харьяа дүүрэгтээ хандаж хаягийн зөрчлөө арилгах буюу хаягийн шилжилтээ хийлгэсний дараа иргэний үнэмлэх хэвлэгдэх болохыг анхаарна уу.

Хэвлэгдэх хугацаа: 

Монгол дахь харьяа дүүргийн Бүртгэлийн хэлтэс "НЭГ" цэгээс өөрийн төрөл төрөгсдөд итгэмжлэл бичиж хүлээн авах боломжтой. Ингэхдээ үнэмлэхний сунгалт хийлгэсэн цаас болон ЭСЯ-нд төлсөн төлбөрийн баримтын хуулбараа итгэмжлэлийн хамт үзүүлэн авна. Үнэмлэх хэвлэгдэх хугацаа Улаанбаатар хотод ажлын 5 өдөр, аймаг сумдад ажлын 15 өдөр. Иргэний үнэмлэхээ Японд хүлээн авах бол 3-4 сарын хугацаа орохыг анхаарна уу.

ИШБ-д хамрагдсаны дараа УБЕГ-ын цахим хуудас https://burtgel.gov.mn/, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгах боломжтой.

ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia

Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia

 

ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia

 

Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: emb.tokyo@gmail.com 
Web: http://tokyo.embassy.mn