Ирэх жил Хубилай хааны довтолгооны дараахь 750 жил тохионо. Хубилай хааны довтолгоонд анхлан өртсөн арал болох Цушимагын Комодахама сүмд 2023 оны 11-р сарын 12-нд амь үрэгдсэн цэрэг эрсийн сүнс амирлуулах ёслол болж өргөмжит консул Ш. Алтан-Эрдэнэ уригдан оролцлоо. Нутгийн иргэд тус үйлийг жил болгон хийж ирсэн ба коронагын улмаас 4 жил завсарлаад энэ жилээс дахин хийж эхэлж байгаа юм.
Өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Нутгийн ард иргэд нэгдэж, энэ наадмыг олон жилийн турш үргэлжлүүлж, нандигнаж байгаа нь миний сэтгэлийг хөдөлгөлөө. Дайн тулаанд орох тушаал авч амиа алдсан цэргүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх нь дэлхийн даянд энх тайвныг тогтооход маш том утга учиртай. Цаашид улам өргөжин гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.
Чиба мужид оршин сууж байгаа Соке гэр бүлийн удмын хүн Тадаши Муненака (63 настай ) уг зан үйлд оролцож өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан хэлэхдээ “Ёслолыг зөвхөн Цүшимад төдийгүй Монгол, Солонгост ч нас барагсадын дурсгалыг хүндэтгэх үүднээс өргөжүүлэх нь чухал. Ингэснээр олон хүнд түгэж энх тайванчаар амьдрах чухалыг улам ойлгуулах байх гэж бодож байна” гэлээ.