TDB.png

Монголын төлөө Японы хүч чадлыг

Tokyo Representative Office
Trade & Development Bank of Mongolia
Eiraku Building 2303, 4-1, Marunouchi 1chome
Chiyodaku, TOKYO, JAPAN

Web:https://tdbm.jp/

TDB01.jpg

SQR MGL.jpgTDB_QR.jpg

ХХБанкны Токио дахь төлөөлөгчийн газар нь Монгол Улс руу чиглэсэн мэдээлэл,  холбоо хариуцсан байр суурьнаас үйл ажиллагаагаа явуулдаг. Японы санхүүгийн зах зээл болон компаниудтай холбоотой мэдээлэл, өгөгдлүүдийг цуглуулж төв оффис рүү тайлагнахаас гадна Монгол улсад бизнесийн сонирхолтой Японы аж ахуйн нэгж байгууллагуудад ХХБ-ны талаар цаашлаад Монголын зах зээлтэй холбоотой төрөл бүрийн мэдээллээр хангах, мэдээлэл түгээж дамжуулах үүрэг гүйцэтгэдэг.

 

TDB02.png

 

Банкны үүргийг мөнгө зээлдүүлэх гэж ярьдаг ч ХХБанкны Токио дахь Төлөөлөгчийн газрын хамт олон бид оюун, мэдлэгээ зээлдүүлэхийг эрхэм болгодог банкны төлөөлөгчийн газар байхыг хүсдэг билээ. Цаашид хоёр орны хувийн хэвшлийн гадаад худалдааг нэг шатаар ахиулан хөгжүүлэхийг зорин ажиллах болно.ХХБанкны Токио дахь Төлөөлөгчийн газар нь Монгол улсын зах зээлд сонирхолтой Япон компаниуд болон хувь хүмүүсийг Монгол улс руу нэвтрэх гарц, үүд нь болно гэж найдаж байна. Бид та бүхэнд үйлчлэхдээ баяртай байх болно.

Төлөөлөгчийн газрын дарга

Хажимэ Учида

[Түүх]

•2014 оны 7-р сарын 23-ны өдөр Токио дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсан.

•2014-2020 оны байдлаар манай ТГ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсын зах зээлд нэвтрэн үйл ажиллагаагаа өргөжүүлж буй Япон компаниудын тоо 37-д хүрсэн.

•2019 онд Интернэтээр данс нээх үйлчилгээг эхлүүлсэн.

Бид Япон улсад Монгол улстай холбоотой семинар зохион байгуулах, лектор, зочноор оролцох, Mонгол-Япон бизнесийн уулзалт, семинарыг зохион байгуулах, Монгол улс руу дагалдан очих гэх мэт үйл ажиллагааг мөн зохион байгуулдаг. 

Хялбар аргаар гадаад руу мөнгөн гуйвуулга хийдэг компаниудын танилцуулга

Банкны гадаад мөнгөн гуйвуулгын шимтгэл үнэтэй байгааг та анзаарч байсан уу? Тиймээс, мөнгөн гуйвуулгын компаниудийг ашиглан гадаад мөнгөн шилжүүлэг хийвэл хууль ёсны дагуу банкны шимтгэлээс илүү хямд зардлаар гүйцэтгэх боломжтой. Монгол хэл дээр бүртгүүлэх боломжтой мөнгөн гуйвуулгын компаниудийг танилцуульяа. 

PayForex
・SBIRemitt
・KYODAI Remitt

 

 

Япон улсад амьдарч буй Монголчуудад болон 
Монгол иргэдийг ажилд авах сонирхолтой бизнес эрхлэгчдэд Global Trust Networks компанийг танилцуулж байна