2023 оны 10-р сарын 22-нд Фүкүока хотын Гококү сүмд чөлөөлөх дайны үер олзлогдсон цэргүүдэд хүндэтгэл үзүүлж Монгол болон Сибирд олзонд байсан гурван эрхэмийн олзонд өнгөрүүлсэн амьдралын тухай яриаг нь сонслоо.

Фүкүока дахь Монгол улсын Өргөмжит Консул Ш. Алтан-Эрдэнэ тус ёслолд зочноор оролцож “Япон Монгол хоёр улсын дипломат харилцаа 1972 онд тогтсон ч 1990 онд Монгол улс ардчилсан нийгэм рүү орох үед тулгарч байсан хүнд хэцүү үеэс эхлэн гүнзгийрч ирсэн. Япон улсын тусламж хандивын ачаар Монгол улс шилжилтийн үед тулгарч байсан бэрхшээлүүдийг даван туулж чадсан. Түүнчлэн олзонд байхдаа нас барсан хүмүүсийг албан ёсоор оршуулж чандарыг Япон улсад хүлээлгэн өгсөн билээ. Чөлөөлөх дайны үеэр олзлогдсон эрхэмүүдийн яриаг залуу үед түгээж дайнгүй эх дэлхийн төлөө бүгд хичээцгэе.

Япон Монгол хоёр улс түүхэндээ Хубилай хааны довтолгоо, чөлөөлөх дайнаар хоёр удаа тулж байсан ч ямагт нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Ирэх жил болох Хубилай хааны довтолгооны дараах 750 жилийг “түүхээс суралцан дайн дажингүй эх дэлхийг бүтээе” уриан доор хамтран ажиллахыг та бүхнээс хүсье” гэж хэллээ.

All.jpg

Орост олзлогдсон.jpg   Хигүчи.jpg