2024 оны 11-р сарын 4-нд Япон улсын Фүкүока хот дахь Иймори сүмд хоёр орны морьт харваачдын үзүүлбэрийг амжилттай зохион байгууллаа. Монголоос Цогтхүү ахлагчтай "Хан Монгол" морьт харваачдын холбооноос 4 морьтон ирж оролцлоо. Үзэгчид Япон Ябусамэгийн (морьт харваа) үзэсгэлэнтэй байдал, Монгол морьт харваачдын хурдыг шимтэн үзэж гайхширч байлаа.
Энэ арга хэмжээ нь хоёр орны морьт харваачдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, уламжлалт соёлоо дэлхийд түгээх шинэ алхам болно гэдэгт итгэлтэй байна.
Тус арга хэмжээг амжилттай зохион байгуулсан нь Иймори хийдийн хамба лам, “Мейходо” компаний захирал, “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн болон хандив дэмжлэг үзүүлсэн хүн бүрийн оролцооны хүч юм.