Мэдээ, мэдээлэл

Feb 15, 2023, 10:18 PM
Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан Монголоос ирж Мацуура хотын Өв соёлын төв дэхь Хубилай хааны цэргийн хэрэгсэл болон усан онгоцны олдбортой танилцаж Ниши дүүргийн баруун үзүүрт сүндэрлэх Монгол уулын орой дээрхи монголчуудын довтлогооны үед амь үрэгдсэн монгол, хятад, солонгос, зурчид болон япон цэргүүдийн сүнсийг даатгах, амирлуулах үүднээс нутгийн цулуучид болон ард түмэн 1895 онд барьсан чулуун хөшөөг 2005 оны газар хөдлөлтийн улмаас унасан байсныг сэргээсэнтэй танилцаж хүндэтгэл үзүүллээ.
Dec 2, 2022, 1:56 PM
Монгол улс Япон улсын хооронд дипломат харилцаа үүсэн тогтосон 50 жилийн ойн арга хэмжээнд хэрэгжүүлсэн Монгол уулан дээрхи хөшөөг сэргээн засах ажил 2022 оны 11-р сарын 29-д олон хүний тусламж дэмжлэг хандивын тусламжтайгаар амжилттай өндөрлөлөө. Төгсөлийн үйл ажиллагаанд 100 гаруй оролцлоо. Хүрэлцэн ирсэн хүмүүст талархалаа илэрхийлье.
Oct 3, 2022, 3:34 PM
Фукуока мужийн Фукуока хотын Ниши дүүргийн баруун үзүүрт сүндэрлэх Монгол уулын орой дээрхи хөшөөг сэргээн засварлах ажил өрнөсөөр байна. Хоёр улсын өвөг дээдсийн сургамжийг санан дурсаж Монгол уулан дахь унасан хөшөөг сэргээн босгосноор хүн төрөлхтөн, цаашлаад улс үндэстэн хоорондын харилцан ойлголцол бэхжиж дэлхийн улс орнууд энх тайванчаар оршин тогнохыг хүсч байгаагийн илэрхийллийн газар болно гэсэн зорилготойгоор сэргээн засах ажил хандивлагчдын тусламж дэмжлэгээр төлөвлөгөөний дагуу урагшлаж байгааг дуулгахад таатай байна.
Aug 31, 2022, 4:30 PM
Фукуока мужийн Фукуока хотын Ниши дүүргийн баруун үзүүрт сүндэрлэх Монгол уулын (Мукури гэж бас нэрлэдэг) орой дээр монголын довтлогчдод зориулан барьсан хөшөө 2005 оны Фукуока мужийн баруун эрэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас унасан байсныг нь Фукуока дахь Монгол улсын өргөмжит консулын газар, Кюүшү Окинава Монголын Найрамдалын Холбоо, Охама групп, түүний түнш компаниуд болон орон нутгийн иргэдийн хамтын хүчээр "Түүхээ сурч ирээдүйн талаар бодох газар болгоё" хэмээх уриан доор сэргээн босгох ажлыг эхлүүлээд байна.
May 7, 2022, 6:43 PM
61 дэх удаагийн Хаката Донтаку фестивальд Кюүшү аралд амьдарч буй монгол залуус болон монголд хайртай япон хүмүүс оролцлоо. Энэ жил Япон Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа үүсэн тогтсоны 50 жил гэдэг утгаараа онцлог жил болж байна.
Dec 1, 2021, 1:55 PM
Мокояамагийн шав тавих ёслолд Кюүшү Окинава Монголын Найрамдлын Нийгэмлэгийн удирдлагууд, Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б. Батжаргал, Фукуока хот дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ш. Алтан-Эрдэнэ, японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, орон нутгийн удирдлага болон иргэд, монгол иргэд зэрэг 50 орчим хүн оролцов.
Feb 23, 2021, 5:53 PM
Фукуока хотын баруун хэсгийн Нишиура хэмээх газарт орших Монгол уул (158,8 m) дахь тэмдэглэлт хөшөө унасан байсныг засж янзлах ажлыг Кюүшү Окинава Монголын Найрамдалын Холбоо санаачлан монгол оюутнуудын дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна. Орон нутгийнханы дунд монгол цэрэг эрсийг энд оршуулсан, монголын довтолгооноос хамгаалах чулууг эндээс авсан гэсэн домог ярианууд байдаг. 1895 онд орон нутгийнхан дурсгал болгон энэхүү тэмдэглэлт хөшөөг босгосон ба 2005 оны Фукуока мужийн баруун хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас унасан гэж үздэг.
Jan 13, 2021, 7:18 PM
Sep 3, 2020, 2:58 PM
Фукуока хот дахь Дате Хуулийн Газрыг үүсгэн байгуулагч Дате Кентаро хуульч Фукуока хотод сурч буй монгол залуусыг Ohrin international foundation (ohrinif.exblog.jp) хамтран хотын төвийн байранд үнэ төлбөргүй амьдрах боломж олгоод эдүгээ 9 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.
Apr 5, 2020, 6:22 PM
Өнөөдөр та бүхнийгээ анх Япон улсад хэлний курсэд ирээд, Кюүшү Их Сургуульд мастерын цолоо амжилттай хамгаалсан төдийгүй Япон улсад хүнд үйлдвэрлэлийн салбартаа ТОП 3 корпорацын нэг болох Ай Эйч Ай ХХК-д (IHI Co., LTD) гүүрийн тооцоо, шийдлийн инженерээр ажиллахаар болсон Ганхүү овогтой Хүрэлбаатартай танилцуульяа.
Archives
None.