Мокояамагийн шав тавих ёслолд Кюүшү Окинава Монголын Найрамдлын Нийгэмлэгийн удирдлагууд, Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Д. Батжаргал, Фукуока хот дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ш. Алтан-Эрдэнэ, японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, орон нутгийн удирдлага болон иргэд, монгол иргэд зэрэг 50 орчим хүн оролцов.

Орон нутгийнханы дунд монгол цэрэг эрсийг энд оршуулсан, монголын довтолгооноос хамгаалах чулууг эндээс авсан гэсэн домог ярианууд байдаг. 1895 онд орон нутгийнхан дурсгал болгон энэхүү тэмдэглэлт хөшөөг босгосон ба 2005 оны Фукуока мужийн баруун хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас унасан гэж үздэг.

Фукуока дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Кюүшү Окинава Монголын Найрамдлын Нийгэмлэг хамтран ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойд зориулан энэхүү сэргээн засварлах ажлыг эхлүүлж байна.

2022 оны 11-р сард хөшөөний сэргээн босголт дуусч нээлтээ хийхээр төлөвлөж байна.

All хайчлах.jpg

All.jpg

Чулуу .jpg

Мөргөл лам уншлаг.jpg

Мөргөл хэвтээ .jpg