2019 оны 12-р сарын 30-ний өдөр Нагасаки мужийн Ики аралд Өргөмжит Консул унаган багийн андуудынхаа гэр бүлийн хамтаар зочиллоо. Энэхүү аялалын зорилго нь Хубилай хааны цэрэг эрсийн булшинд хүндэтгэл үзүүлэх, түүнчлэн Монголоос ирэх аялагчдыг Икид очиж үзүүлсэнээр түүхийг зөвөөр ойлгож,  өөрийн нүдээр үзэсгэлэнт сайхан байгаль дунд орших эцэг өвөгдийнхөө булшийг үзэж сонирхож, судлах явдал байлаа.    

Мөн түүнчлэн хүүхдүүдэд дайны хор уршиг, энх амгалан эв нэгдэлтэй аж төрөхийн чухалыг Ики аралд байрлах цэрэг эрсийн бунхан болон дэлхийн 2-р дайны үеийн Япон цэргийн хувцас хэрэглэлээр гаргасан үзвэрийг үзүүлж,  өөрсдөөр нь дүгнэлт хийлгэж ойлгуулах зорьсон болно. 

Энэхүү бунхан болон үзвэрийг “Ниши Гуми” ХХК-н ерөнхий захирал Хонжё Мицуюки нь өөрийн хөрөнгөөр байгуулсан байна. Дайнд аавыгаа алдсан хүүгийн сэтгэл эх дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө ийнхүү хүч хөрөнгө, сэтгэл зүрхээ зориулсан нь туйлын бахархалтай санагдлаа. 

Тус аялалын үеэр Ики хотын амбан захирагч Ширакава Хирозаки болон амбан захирагчийн орлогч Манабе Ёукоу нар хүрэлцэн ирж уулзлаа. Өргөмжит консул Ики аралын энэ гахаймшигтай бунханг олон монгол хүмүүст үзүүлэх хүсэлтэйгээ илэрхийлээд, Ики арлын загас үржүүлэх, загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргыг Монголчуудад зааж сургах боломжийг судлаж үзэх тухай хүсэлтээ хэллээ. 

 

Iki aral 12_30 small.jpg

Iki aral 12_30 darga.jpg

Iki aral 12_30  flag.jpg

Iki aral 12_30  burkhan.jpg

Iki aral 12_30  uzver 4.jpg

Iki aral 12_30  uzver 1.jpg