Монгол хонины арьсыг Япон технологиор боловсруулж хийсэн дэрийг Японы хэрэглэгчдэд хүргэж байна.

Японд арьс шир боловсруулан гутал, цүнх үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг Yamaguchi Sangyo Co., LTD нь хүн, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй "рассетиар идээлэх арга" боловсруулжээ. Энэхүү технологийг дэлхийн арьс ширний салбарт нэвтрүүлж, арьс ширэн бүх материалыг рассетиар боловсруулах зорилтыг тэд тавин ажиллаж байна.

Улмаар гадаадын арьс ширний үйлдвэрүүдэд тулгарч буй асуудлын талаар сонины нийтлэлүүдээс олж мэдэн рассети аргаар арьс шир боловсруулах талаар ярьж таниулах, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөх ажлаа эхлэсэн юм.

JICA-гийн шугамаар Монгол Улсад дэмжлэг, судалгааны талаар зөвлөгөө өгөх компанитай холбоо тогтоож, JICA-гийн хувийн хэвшлийн түншлэлийн төсөлд хамрагдаж, батлагдаад 2018 оноос Монгол орноос дэлхийд гарах гараагаа эхэлсэн билээ. Төслийн хүрээнд MONY (Монголын “МОН”, Yamaguchi-гийн “Y”) бага бүрдүүлэн ажиллаж байна.

Тал нутагт тааваараа өсөх 5 хошуу мал нь ямар ч стрессгүй байдаг тул арьсыг нь расетын аргаар боловсруулахад маш өндөр чанартай үнэт баялаг болгон хувиргаж чадаж байна.

MONY-ийн багийн гарган авсан монгол хонины жинхэнэ арьсыг Япон дахь брэнд, үйлдвэрлэгчдэд танилцуулахын өмнө MONY арьсыг хэрэглэгчдэд бүтээгдэхүүн болгон хүргэж хэрэглүүлэхээр бид рагбигийн бөмбөгийн хэлбэртэй MONY cushion (дэр) үйлдвэрлэж байна.

Рагбигийн хэлбэрийг сонгосон нь төсөл хэрэгжиж эхэлсэний дараах жил болох 2019 онд Рагбигийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Япон оронд зохион байгуулагдсантай холбоотой юм. Учир нь энэхүү тэмцээнээс рагбигийн гайхамшиг, ирээдүйд зайлшгүй шаардлагатай сэтгэх арга барилыг хүчтэйгээр мэдэрсэн байна.

Тун удалгүй дэлхий даяар COVID 19 цар тахал газар авч маш их хохирол амссан. Хилийн чанад дахь брэндүүдийн захиалгын тоо цөөрч, гадаад руу бизнесс аялал хийх боломжгүй болж дэлхийн нэгэн иргэний хувьд хойч үедээ үлдээх ирээдүйн талаар эргэцүүлэн тунгаан бодох цаг ирээд байна. Цар тахалын дараа хүмүүс бид байгаль орчин, хүнд ээлтэй арьс боловсруулан тэдний эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг нь дэмжихийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бөгөөд та бүхнээс дэмжлэг хүсч байна.

<Дэмжлэг үзүүлэх арга>

Энэ удаад camp fire-р олж авсан хөрөнгийн нэг хэсэг нь Монголын арьс шир үйлдвэрлэдэг бүх газруудад рассетын аргыг нэвтрүүлэх үйл ажиллагааны зардал, Монголын арьс үйлдвэрлэгчид Японд ирж Японы гутал, цүнх үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийг өөрийн нүдээр харж суралцах бизнес аялалын онгоцны тийзны зардалд хэрэглэх төлөвлөгөөтэй байна. "MONY Cushion" брэндийн вэбсайт, албан ёсны лого тэмдэг байхгүй байгаа бөгөөд та бүхнээс бүтээгдэхүүний нэрний талаар санаалаа хуваалцбал маш ихээр талархах болно гэсэн байна.

Тодорхой мэдээлэлийг доорхи линкээс харна уу (япон хэл дээр)

https://camp-fire.jp/projects/view/346467

MONY cushion.jpg

Энэхүү мэдээллийг MONY багын Монгол талын хүсэлтээр тус Өргөмжит Консулын цахим хуудсанд байршуулсан болно.