2020 оны 3-р сарын 24-д Фукуока мужийн Фукуока хотын төв Гал сөнөөх газраас Монгол улсын нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт түргэний тэргийг хандивлалаа. Энэхүү буянтай үйл ажиллагааг эхлүүлсэн нь Монгол Улсын Анагаахын Ухааны Дээд Сургуулийн багш Э. Мандуул болон Монгол Японы Харилцааг дэмжих нийгэмлэгийн Япон дахь төлөөлөгч Д. Халиун нар юм. Тус түргэний тэрэг нь олон арван монгол хүний алтан амийг аврана гэдэгт итгэлтэй байна.

Мандуул, Халиун нартаа гүн талархалаа илэрхийлж хоёр улсын харилцааг батжуулах ажилд нь улам их амжилт хүсье. Мөн энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцсон бүх хүмүүст талархалаа илэрхийлье.

救急車 領事館.jpg

 

救急車 消防局.jpg

 

Баруун гараас Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн багш Э. Мандуул, Монгол Японы Харилцааг дэмжих нийгэмлэгийн Япон дахь төлөөлөгч Д. Халиун, Фукуока дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш. Алтан-Эрдэнэ, Ничинокен канто компаний дарга Кобаяши, Минамизоэнгийн самваартан Хаяши, Сада эмнэлгийн ТУЗ-ын дарга Сада