Хубилай хаан 2 удаа Япон орныг дайлаар морьдсон түүхтэй. Эхнийх нь 1274 оны 11-р сард Монголын флот Кюүшү арлын Хаката тохойд өнөөгийн Фукуока хотын ойролцоо хүрсэн. Хоёр дахь нь 1281 оны 6-р сард мөн Кюүшү арлын Хаката тохойд хүрсэн явдал юм. Хоёуланд нь далайн их шуурга таарч ялалт байгуулж чадаагүй.

Хубилай хаан Япон бол байгалийн их хүчний хамгаалалтан дор оршдогт үнэмшээд дахин довтлох санаагаа орхисон байдаг. Энэ хоёр довтолгооны үеэр асар олон монгол, япон, солонгос цэргүүд амь үрэгдсэн ба эдгээр  цэрэг эрсийн цогцсыг Кюүшү арлын хэд хэдэн газар оршуулсан байдаг. Үүний дотор хүмүүсийн сайн мэдэх 3 газар байдаг. Эдгээр нь Шиканошима аралд 1927 онд байгуулагдсан Мокоцука, Итошима аралд 2008 онд хандивласан чулуун хөшөө ба Фукуока хотын Нишижинд орших Генко сүм юм.

2019 оны 11-р сарын 14-нд Нишижин дэхь Генко сүмд эх орон элгэн саднаасаа алс холын Япон оронд нойрсож буй цэрэг эрсийн дурсгалд хүндэтгэл үзүүлэн, эх дэлхийн бүх улс үндэстэн эв найрамдалтай, дайн дажингүй оршин тогтнохыг хүсэх залбирлал явагдлаа. Энэхүү арга хэмжээ нь “Бэга” ХХК болон нь оршин суугчдын хандиваар зохион байгуулагдсан ба Фукуока дахь Монгол Улсын Өргөмжит Консул хүндэт зочиноор уригдан оролцож үг хэллээ. Тэрээр  “Япон хүний дайснаа ч хүндэтгэх энэ агуу чанарыг хүндэтгэж байна. Энд норсож буй Монгол өвөг дээдэстээ залбирьяа. Монголчууд маань энэхүү түүхт газруудаар зочилж Япон хүмүүсийн халуун дулаан сэтгэлийг мэдрэхийг хүсэж байна” гэлээ. 

 

IMG_7233.JPG