2019 оны 9-р сарын 6-ний өдөр тус өргөмжит консулд Кюшүгийн Их Сургуулийн Мэдээллийн Дэвшилтэд Технологи, Мэдээллийн Шинжлэх Ухаан ба Электрик Инженерийн факультетын профессор Учида Сейичи, Панасоник Систем Дезайн компаний Технологи Хөгжүүлэлтийн 3-р хэлтэсийн дарга Итай Ясухиро нар хүрэлцэн ирж хиймэл оюун ухааны дэлхийн хандлага, Япон улсын хэтийн төлөв, үйлдвэрлэлийн уялдаа холбоо болон мэргэжилтэнүүдийн талаар санал бодлоо солилцлоо.

Учида Сейичи профессор нь 30 орчим жил хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллаж буй Япон улсаас итгэл хүлээлгэж байгаа гайхамшигтай эрдэмтэн юм.

Япон улс хиймэл оюун ухааны чиглэлээр ойрын жилүүдэд 500,000 мэргэжилтэнийг бэлдэх төлөвлөгөөтэйгээр салбар салбарын мэргэжилтэнүүдийг мэдээллээр хангах замаар бэлтгэл ажилдаа ороод байна. Одоогийн байдлаар Японы 26 нэр бүхий их дээд сургуулиудын эрдэмтэд нэгдэж энэ чиглэлээр ажиллаж байна.

Панасоник Систем Дезайн Компани мөн энэхүү салбарын дэлхийн өсөлтийг чухалчлан үзэж Монгол инженерүүдтэй технологийн солилцоо хийх бодлого боловсруулж Монголын чадварлаг инженерүүдийг сургахад чиглэсэн бодлого мөн шилдэг монгол инженерүүдийг өөрийн компанид урьж ажиллуулах талаар профессортой санал бодлоо хуваалцлаа.

Монгол Улсын Өргөмжит консул аж үйлдвэр-академи, засгийн газрын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар санал бодлоо илэрхийлж, энэхүү уулзалтыг өндөрлөв.

 

AI meeting small pix.jpg