2019 оны 8-р сарын 7-д болсон “Зүүн Өмнөд Азын Хамтын Ажиллагаа” нийгэмлэгийн ээлжит семинарт өргөмжит консул Ш. Алтан-Эрдэнэ Монгол Улсын нийгэм эдийн засаг болон Япон улстай өрнүүлж буй бүхий л салбар дахь найрсаг харилцааны талаар цаг орчмын лекц тавьж, Монгол улсын бизнес орчны онцлог болон цаашдын боломжуудын талаар мэдээлэл хүргэлээ. 


Семинарын дараа асуулт хариулт явагдсан бөгөөд нилээд олон асуултуудад хариуллаа. Голчлон хоёр орны хоорондын аялал жуулчлалын хөгжил, гэрээт ажилчин авах, хүнсний бүтээгдэхүүн болон уул уурхай, өргөн хэрэглээний барааны тээвэрлэлтийн талаарх асуултууд зонхиллоо.


“Зүүн Өмнөд Азын Хамтын Ажиллагаа” нийгэмлэг нь 60 гаруй гишүүн байгууллагатай нийгэмлэг бөгөөд зүүн өмнөд азийн 10-д улстай бизнес хийдэг компаниуд дийлэнхи хувийг нь эзэлдэг юм байна. 

 

Зүүн Өмнөд Ази.jpg