Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2023 оны 11-р сарын 26 болон 27-ны өдрүүдэд Кюүшү аралын Фүкүокад мужид айлчиллаа. 

Айчлалын үеэр Фүкүока мужийн орлогч захирагч Омагари Акиетэй уулзаж ярилцлаа. Баярсайхан сайд 2024 онд Хубилай хааны усан флотын довтолгоон болсноос хойшхи 750 жил, Япон улс Монгол улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулсаны 50 жилийн ой болно.  Түүхээс суралцаж дайн дажингүй эх дэлхийг хойч үедээ үлдээхийн тулд ойн хүрээнд эрдэм шинжилгээний олон улсын хурал хоёр оронд зохион байгуулах, түүхэн кино хийх зэрэг үйл ажиллагааг хамтран хийх тал дээр ярилцлаа. Мөн Фүкүока мужтай найрамдалт харилцааг улам эрчихжүүлж хоёр улсын хотуудын найрамдалт харилцааг хөгжүүлэх талаар  хамтран ажиллахыг хүслээ. 

Уулзалтын дараа Фүкүока мужийн Фүкүока хотын Ниши дүүргийн баруун үзүүрт сүндэрлэх  Монгол  ууланд гарч,  750 жилийн өмнөх Монголчуудын довтолгооны үеэр амь эрсэдсэн хүмүүст зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

IMG_8555.JPG

IMG_8558.JPG

Сайд Монгол уул.png