2019 оны 6-р сарын 10-ний өдөр Фукуока дахь Монгол Улсын Өргөмжит консулд Япон Улсын Panasonic System Design компаний захирал Хаяши Хитоши болон тус компаний боловсон хүчний асуудлыг хариуцсан захирал Озава Кенсуке нар айлчиллаа. Panasonic System Design компани нь тус өргөмжит консулын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа ба Хаяши захирал олон сайхан санаа зөвлөмж өгч хичээн ажиллах эрмэлзэлийг улам бадрааж өглөө. Энэ удаагийн айлчлалаар чадварлаг монгол инженерүүдийг Panasonic компанитай хамтран ажиллуулах талаар санал бодлоо солилцлоо. Энд сурч буй оюутнууд болон монгол улсын тухайн салбар дахь туршлагатай мэргэжлийн хүмүүстэй харилцаа холбоогоо өргөжүүлж  монгол болон япон залуусыг хамтдаа ажил гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллацгаая гэдэг дээр санал нэгдлээ.

Panasonic Hayashi shachyo.jpg