839 жил дэх Хаката Донтаку Мацурид Нагоя, Ойта, Хирошима, Нагасаки, Ямагүчи болон Фукуокад амьдардаг 55 монголчууд жагслаа. ТООНО доор бүжиглэж буй охидууд нь гоо үзэсгэлэнтэй, бөмбөрчин залуус маань бардам сайхан байлаа. Хамгийн залуу оролцогч болох 1 настай хөөрхөн хүү бүгдтэй нь хамт цовоо сэргэлэн оролцсон нь юунаас ч илүү баяртай зүйл боллоо.Японы ард түмэнд Монгол эх орныхоо соёлыг таниулах сайхан боломж байлаа. Энэ жилийн параданд бид "Хайртай Монгол эх орноо төлөөлж  Японы ард түмэнд талархалаа илэрхийлэх" гэсэн уриан доор жагслаа. Монгол хүний халуун сэтгэлийг биднийг үзсэн хүмүүс мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна.

 

Hakata Dontaku.jpg