Фүкүока мужийн Фүкүока хотын Ниши дүүргийн баруун үзүүрт сүндэрлэх  Монгол уулын орой дээрхи хөшөөг сэргээн засварлах ажил өрнөсөөр байна. 

Хоёр улсын өвөг дээдсийн сургамжийг санан дурсаж Монгол уулан дахь унасан хөшөөг сэргээн босгосноор хүн төрөлхтөн, цаашлаад улс үндэстэн хоорондын харилцан ойлголцол бэхжиж дэлхийн улс орнууд энх тайванчаар оршин тогнохыг хүсч байгаагийн илэрхийллийн газар болно гэсэн зорилготойгоор сэргээн засах ажил хандивлагчдын тусламж дэмжлэгээр төлөвлөгөөний дагуу урагшлаж байгааг дуулгахад таатай байна.

Тус үйлийг дэмжих хандивын crowd funding-н аян 9-р сарын 30-р дуусгавар болсон хэдий ч дансаар хүлээн авах хандивын аян 2022 оны 11-р сарын 29 хүртэл үргэлжлэх тул тус үйлд хандив өргөн оролцохыг хүсч буй хүмүүс доорхи дансанд хандив өргөж болно. 

МОНГОЛ ДАХЬ 
Банкны нэр:
 ХААН
Дансны дугаар: 521-2171-811
Нэр: Пүрэвжав Туяа

ЯПОН ДАХЬ
Банкны нэр:
 Fukuoka 福岡銀行 渡辺通支店 (店番:271)
Дансны дугаар: 220-0858
Дансны төрөл: 普通預金
Нэр: 在福岡モンゴル国名誉領事館 代表者SHIITEV ALTAN ERDENE

Эрдээ уулын явц.jpg

BEF74471-7E73-4A9D-8945-1020034159E5.jpeg