Мэдээ, мэдээлэл
2024 ОНЫ 11-Р САРЫН 8-Д КЮҮШҮ ИХ СУРГУУЛИЙН ИТО КАНПУСТ “ОЛОН УЛСЫН ТҮҮХЧ ЭРДЭМТЭДИЙН СИМПОЗИУМ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “ОЛОН УЛСЫН ТҮҮХЧ ЭРДЭМТДИЙН СИМПОЗИУМ”амжилттай өндөрлөлөө.
МОРЬТ ХАРВААЧДЫН ХАМТАРСАН ҮЗҮҮЛБЭРИЙГ 1,200 ХҮН ҮЗЭЖ СОНИРХЛОО
2024 оны 11-р сарын 4-нд Япон улсын Фүкүока хот дахь Иймори сүмд хоёр орны морьт харваачдын үзүүлбэрийг амжилттай зохион байгууллаа. Монголоос Цогтхүү ахлагчтай "Хан Монгол" морьт харваачдын холбооноос 4 морьтон ирж оролцлоо. Үзэгчид Япон Ябусамэгийн (морьт харваа) үзэсгэлэнтэй байдал, Монгол морьт харваачдын хурдыг шимтэн үзэж гайхширч байлаа.
Кюшү Окинава мужид сурч амьдарч буй монгол иргэдийн бүртгэл
Япон Улсын Кюшү Окинава мужид амьдарч буй Монгол иргэдийн анхны бүртгэл 2019 оны 4-р сарын 3-с мөн оны 5-р сарын 31 хүртэл явагдлаа. Нийт 166 иргэн бүртгэлд хамрагдсанаас 85 нь эмэгтэй, 81 нь эрэгтэй байлаа. Бүртгэлийн нэгтгэсэн үр дүнг эндээс харна уу.
Шинээр ирж буй иргэд доорхи линкэд байршуулсан формод бүртгүүлээрэй.
【2022 Монгол иргэдийн бүртгэл】
Фукуока дахь өргөмжит консулын мэндчилгээ
Япон Улсын Фукуока хотод амьдран суудаг миний бие Монгол Улсын Өргөмжит консул хэмээх энэ нэр төртэй бөгөөд чухал албыг хүлээн авч байна.
Анх удаа Монгол хүн Япон улсад өргөмжит консул болж байгаа бөгөөд инженер мэргэжилтэй миний бие хоёр орны гүүр болон ажиллаж хоёр орны эдийн засгийн өсөлт хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө чармайн ажиллах болно.
Эх орныхоо итгэл найдварыг алдалгүй, өөрийн бүхийл хүч чадлыг дайчлан Япон оронтой найрсаг харилцаатай байх үйлсэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно.
Япон Монгол хоёр улс чухал түншүүд ба Азийн бүс нутаг дахь энх тайваны байдалд чухал үүрэгтэй . Үүний илрэл нь 2016 онд байгуулагдсан Эдийн Засгийн Түншлэлийн гэрээ юм.
Өөрийн харьяалалын Кюшү, Окинава мужуудад хоёр улсын найрсаг харилцааг улам зузаатгахын төлөө хоёр орны холбогдолтой үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, байгууллагатай нягт холбоо тогтоож гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, спорт, технологийн салбарт харилцан итгэлцлэлийг зузаатгахын төлөө ажиллах болно.
Монгол Улсын Өргөмжит консул
Шийтэв овогтой Алтан-Эрдэнэ