2023 оны 3-р сарын 2-д монголын 12 явган алхагч Фүкүока хотын Нишиурад байрлах Монгол уулын оройд сэргээн засварлан босгосон хөшөө хүртэл алхалт хийнгээ 1276 онд Камакурагийн тушаалаар барьсан ханын үлдэгдэлийг харж сонирхолоо. 

Хананы тухаа товчхон мэдээлэл хүргэе. Камакура (тухайн үед Киото дахь Японы хааны ордон ямар ч хүч чадалгүй, бодит байдал дээрээ засгийн эрх мэдэл Камакура төвтэй цэргийн засаг болох Бакуфугийн гарт орсон байсан) 1276 оны 3 сараас эхлэн хагас жил орчим хугацаанд Кюүшүгийн өнцөг булан бүрээс ирсэн цэргүүдэд чулуун хана иргэдийн татвараар бариулсан. Хана нь уртаараа 20 км, өндрөөрөө 2 м гаруй, өргөнөөрөө 2 м гаруй байсан ба Фүкүока хотын Ниши дүүргийн Имазугаас Хигаши дүүргийн Каши хүртэл баригджээ. Хана нь гадуураа том чулуутай, дотроо жижиг чулуу, элс, шавар, боржигин чулуунуудаар дүүрэгдсэн байсан ба далай руу харсан тал нь эгц шулуун, их газар руу харсан тал нь налуу байдлаар хийгдсэн байжээ. 

Монголын явган алхагчид маань энэ хананы Имазуд баригдсан хэсгийн үлдэгдэлийг сонирхоод Монгол уулан дээрхи хөшөө хүртэл алхалт хийн орой дээр нь төрийн их далбайгаа мандуулан хүндэтгэл үзүүллээ. 

Тус алхагчидыг Б. Болор-Эрдэнэ ахалж ирсэн ба 3-р сарын 3-с 5 хооронд Кюүшү арлын Кумамото муж дахь Яцуширо хотод зохион байгуулагдсан олон улсын явган алхалтын арга хэмжээнд оролцож, багаараа дэлхийн 20 орны алхагчидын багаас шалгаран 3рт орсон байна. Монголын алхагчид алхахдаа үндэсний дээл, хувцасаа өмсөж оролцож монгол соёл, ахуйгаа сурталчилан таниулсанд нь талархаж байна. 

Дашрамд хэлэхэд 13 алхагчдын нэг Н.Пүрэвдаш 75 настай. 

IMG_4075 2.JPG

Imazu 3.jpeg

IMG_4083.JPG

IMG_4082.JPG