Фукуока хотын баруун хэсгийн Нишиура хэмээх газарт орших Монгол уул (158,8 m) дахь тэмдэглэлт хөшөө унасан байсныг засч янзлах ажлыг Кюүшү Окинава Монголын Найрамдалын Холбоо санаачлан монгол оюутнуудын дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна.

Орон нутгийнханы дунд монгол цэрэг эрсийг энд оршуулсан, монголын довтолгооноос хамгаалах чулууг эндээс авсан гэсэн домог ярианууд байдаг. 1895 онд орон нутгийнхан дурсгал болгон энэхүү тэмдэглэлт хөшөөг босгосон ба 2005 оны Фукуока мужийн баруун хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас унасан гэж үздэг.

Фукуокад амьдарч буй монгол оюутан тус ууланд авирч байхдаа нурсан булшийг олж илрүүлээд өргөмжит консулд болон тус холбооны тэргүүн Шинто Казуакитай зөвлөлдсөнөөр энэхүү ажлыг эхлүүлсэн юм. 2020 оны 12- р сард Фукуока дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ш.Алтан-Эрдэнэ очиж үзэж түүхийг мэдэж ирээдүйгээ бодох газар болгое гэж ярьлаа.

Itoshima newspaper.jpg